Алба хаагчдыг нарийн мэргэжлээр мэргэшүүлнэ

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Бүгд Найрамдах Франц Улсын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Режис Колкомбе нар хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад хэрэгжиж байгаа төслүүдийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. 

Мөн талууд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг богино, урт хугацаанд сургах, дадлагажуулах, нарийн мэргэжлээр мэргэшүүлэхээс гадна Франц хэл сургахаар тохиролцлоо.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ