Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +1…-4 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, +7...+9 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 25-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын хөндийгөөр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас 6-11 м/с, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-26-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -14...-19 градус, өдөртөө +3...-2 градус, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна.

Гал түймэр: 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 03:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 давхарт 2х6 метрийн хэмжээтэй гарааш, байшингийн дээврийн хэсэг, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 09:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хэсэг, эд хогшил, 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Голын усанд суусан: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн "Цэрдэгийн-Ухаа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 35 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/ Төв аймгийн Баянжаргалан сумаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин тогтоол усанд суусан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 04:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход "Тоёота спринтер" загварын суудлын автомашин тогтоол усанд суусан байсныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сургалтын тоо 21 хувиар, сургалтад хамрагдсан хүний тоо 53.5 хувиар өссөн байна

Түүнчлэн 100 мянган хүн амд харьцуулсан сургалтын хүртээмж өмнөх оноос 51.8 хувиар нэмэгдсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хамрагдалт өмнөх онтой харьцуулахад 8.36 хувиар өссөн байна.

Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг

Түгээмэл тохиолдох 10 гамшгийн аюулыг сонгож, Монгол Улсын газар нутгийн хэмжээнд аюулын өртөх байдлаар авч үзвэл газар хөдлөлтийн аюул (500 жилийн эргэн тохиох магадлалаар) хамгийн эхэнд эрэмблэгдэж байна. Дараа нь хохирол багатай ч тохиолдох магадлалаараа аянга орж байна. Тэгээд ган, зуд гээд үргэлжилнэ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сарын эхээр нутгийн зүүн хагаст, мөн нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хүйтэн жиндүү, салхи шуургатай, тогтворгүй цаг агаар зонхилох тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.