ОХУ-ын "Иргэний хамгаалалтын академи"-ийн сагсан бөмбөгийн баг II байр эзлэв

A- A A+

 Москва хотын Дээд мэргэжлийн боловсролын байгууллагуудын дунд ХХХ дугаар спартакиад зохион байгуулагдсан юм.  ХХХ дугаар спартакиадын хүрээнд Москвагийн Улсын биеийн тамирын академид зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд  ОХУ-ын "Иргэний хамгаалалтын академи"-ийн баг тамирчид амжилтай оролцож нийлбэр дүнгээр II байр эзэллээ. 

Тус академийн багт монгол 5 сонсогч оролцсон юм. Тодруулбал тус академийн  III курсийн сонсогч ахлагч М.Дамдин, дэд ахлагч О.Амин-Эрдэнэ, дэд ахлагч Л.Батбаяр, II курсийн сонсогч ахлагч Б.Сүхбат, ахлагч С.Билэгжаргал нар оролцсон юм. 

Өнөөдөр тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа Академийн жагсаалын талбайд боллоо. Шагналыг Академийн даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Евгений Кондратьев гардуулсан юм. 

Ташрамд дурдахад ОХУ-ын "Иргэний хамгаалалтын академи"-д Онцгой байдлын байгууллагын хоёр офицер, 33 сонсогч суралцаж байгаа юм. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ