Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1…-4 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +2...+4 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 25-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд баруунаас 6-11 метр, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-26-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бага зэрэг дулаарч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -15...-20 градус, өдөртөө 0...-5 градус, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +12…+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.
Гал түймэр:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 04:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 12×12 метрийн хэмжээтэй хоолны газар, гадна тагт /террас/ шатаж байсныг унтраасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 3 км, сумын төвөөс баруун хойд зүгт 17 км/ байшингийн дээврийн нүдэн гэрэлтэй хэсгээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 09:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 8х8 метрийн хэмжээтэй байшингийн угаалгын өрөөний таазны хэсэгт, шилэн хөвөн, хөөсөнцөр шатаж байсныг ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 3 метр хашаа, 5х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан. Уг гал түймэрт С /49 настай,эрэгтэй/ өртөж нас барсан байдалтай байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн "Харгайт" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 550км, сумын төвөөс баруун хойд зүгт 120 км/Булган сумаас “Харгайт” гэдэг газар руу 10.20-ны өдрийн 23:00 цагийн үед явж байсан автомашин 2 зорчигчтой замаасаа төөрч цасанд суусан тухай дуудлагыг 10.21-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход, “Land Cruiser 100” загварын автомашинд иргэн В/46 настай, эрэгтэй/, иргэн М /38 настай, эрэгтэй/ нар цасанд суусан байсныг автомашиныг аюулгүй газарт татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/10/22
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/10/22
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/10/22
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.