Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймагт цас орсон. Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн зарим сумдад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Агаарын температур ихэнх нутгаар хүйтэрч өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -5…-10 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө -8…-10 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 25-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -4...-9 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Гал түймэр: 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 06:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 болон 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-гийн 10х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшин, эд хогшил бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 06:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй айлын хашаанд 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 2 га орчим талбайд шар өвс тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 09:36 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар, 3 метр хашаа тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 10:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 7х9 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 11:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 200 боодол /4 тонн/ өвс бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьт зусланд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 13:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 5х4 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /39 настай, эрэгтэй/-ын нүүр, 2 гар, 2 хөлийн хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4х7 хэмжээтэй байшингийн дотор хана, дээвэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 23:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 00:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 9х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 04:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х15 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 06:35 цагт галын түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Харуулын нуруу" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км, сумын төвөөс баруун зүгт 120 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 12:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 21 дүгээр талбайн ажилчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 17:45 цагт бүрэн унтрааж, тус багийн малчинд хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 1000 га талбай өртөж шатсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаан толгой багийн “Овоотын-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 18 км, сумын төвөөс баруун зүгт 5 км/ 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид 18 км замыг туулан 15:48 цагт очиход Сүхбаатар аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Г-ын “Toyota Land Cruiser Prado” загварын 4 зорчигчтой суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын  “Toyota Premio” загварын 4 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, “Toyota Premio” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б/88 настай, эрэгтэй/ автомашины бүхээг хэсэгт хавчуулагдаж нас барсан тул 12 минут ажиллан цогцсыг гаргаж, тус сумын Цагдаагийн тасгийн хэсэгт шилжүүлэн өгсөн.  “Toyota Premio” загварын суудлын автомашинд зорчиж явсан 3 иргэнийг Мөрөн сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлсэн. 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн “Өндөр толгой” гэдэг газар /аймгийн төвөөс  зүүн хойд зүгт 89 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/ 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 19:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн  алба хаагчдыг очиход Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Toyota Alphard” загварын 8 зорчигчтой суудлын автомашин, Улаанбаатар хотоос Хархорин сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ч-гийн “Lexus RX400h” загварын 6 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, “Toyota Alphard” загварын суудлын автомашины жолооч С /34 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 35 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мөнх багийн “Лүнгийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 16 км/ Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан 42 зорчигчтой автобус автозамын хажуу руу унасан, иргэдийг эмнэлгийн байгууллага руу тээвэрлэж өгнө үү гэсэн дуудлагыг 10.21-ны өдрийн 02:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход “Hyundai Universe” загварын зорчигч тээврийн автобус автозамын хажуу руу унасан байсан тул зорчиж явсан 35 хүнийг ослын газраас тээвэрлэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Завхан аймгийн Тэс сумын Бүр багийн 3 дугаар хэсгийн задгайд иргэн А нь 10.20-ны өдрийн 00:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 14:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид иргэн А /42 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 15:35 цагаас эхлэн  зохион байгуулж, сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т “Хар толгой” гэдэг газраас осгосон байдалтай байсныг 16:48 цагт эсэн мэнд олж, сумын Эрүүл мэндийн төв, эхнэр Э нарт 17:30 цагт хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Бөөрөлжүүтийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 23 км, сумын төвөөс баруун зүгт 80 км/ Булган аймгийн Бугат сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашинтай 4 иргэн цасанд суусан тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 23:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн П-гийн “Toyota Land Cruiser Prado” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг 30 минут ажиллаж, татан гаргасан.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн “Шартын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн  зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км/ Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан том оврын ачааны автомашин автозамын хажуу руу хөндөлдөн орж зорчих хэсгийг хааж, автомашины цуваа үүссэн тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Е-гийн ”Volvo FH13” загварын зүтгүүр автомашин автозам дээр хөндөлдсөн байсныг татан гаргаж, автозамын зорчих хэсгийг чөлөөлсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ