“Гамшгийн үеийн боловсрол” сэдэвт сургалтад хамрагдаж байна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ЮНЭСКО-ийн Монголын Үндэсний комисс хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн үеийн боловсрол” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтын нээлтийн ажиллагааны үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэлсэн үгэндээ “НҮБ-аас гаргасан тайланд дэлхий нийтэд байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн давтамж гурав дахин ихэснэ гэсэн судалгааны дүн байна. Иймд бид гамшгаас хамгаалах төлөвлөлтөндөө онцгой анхаарч, гамшгийн үеийн салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, хүүхэд багачуудаа гамшгаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах мэдлэг ойлголттой, зөв харилцаа хандлагатай болгон төлөвшүүлэх нь чухал асуудлын нэг болоод байна.   Монгол Улсын Засгийн газраас нийт хүн амын 38%-ийг эзэлж байгаа 0-18 хүртэлх насны хүүхдийн хуулиар олгогдсон эсэн мэнд амьдрах, хүүхдийн эрхэм дээд, язгуур эрх ашгийг хамгаалах, гэр бүлдээ аюулгүй тайван орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр бодлого, хөтөлбөр гарган ажиллаж байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхдүүдийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаагийн нэг хэлбэр нь өнөөдрийн сургалт юм” хэмээн онцолсон юм.

Энэ сарын 17-18-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургалтад ОБЕГ, Боловсролын ерөнхий газар,  төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон нийслэл, дүүрэг, аймгийн Боловсролын газар, хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Гамшиг, онцгой байдлын үед боловсролын салбарын бэлэн байдлыг хангах, эрсдэлийг багасгах, гамшгийн үеийн хүүхэд хамгааллыг сайжруулах, мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.