Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Бүгд Найрамдах Филиппин Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал” салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
Өнөөдөр гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаан дахь хүүхэд залуучуудын оролцооны талаарх форумд УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү дүгнэж үг хэллээ.

Түүнчлэн “Жендерийн мэдрэмжтэй гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны өгөгдөлд суурилсан хандлага” сэдэвт салбар хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн Эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээний хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа илтгэгчээр оролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед мэдээлэлд тулгуурласан, хүртээмжтэйгээр гамшгийн эрсдэлийг бууруулах нь чухал юм.
2024/10/15
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2024/10/15
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.
2024/10/15
Шинэ мэдээАрхангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.