Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг ирэх арваннэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан танхимын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албаны удирдах болон штабын бүрэлдэхүүн, мэргэжлийн ангийн нийт 80 гаруй ажилтан албан хаагч хамрагдсан юм.

Сургуулийн бодлого, шийдвэр, зохион байгуулалтын талаар сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, улсын албаны үүрэг чиглэлийн талаар Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж, Штабын бүтэц зохион байгуулалт, эрх зүйн баримт бичгийн талаар тус газрын ахлах мэргэжилтэн, ахмад Т.Батбаатар нар мэдээлэл өглөө.

Мөн гамшгийн үед салбарын тогтвортой байдлыг хангах, ажилтан, алба хаагчид өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Цаашид гамшгаас хамгаалах төлөвлөлт, мэргэжлийн ангийн сургалтыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
2024/10/15
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/10/15
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/10/15
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ