Уулзалтаар хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцлоо

A- A A+

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Азийн Хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хүнс байгаль орчин болон хөдөөгийн хөгжлийн газрын захирал ноён Жиенфан Зан, тус банкны Байгалийн нөөц, хөдөө аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтэн Юкицүгү Янома нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2020-2022 онд Монгол Улсад хэрэгжсэн "Гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл" болон цаашид хамтран хэрэгжүүлэх  “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь зээлийн төсөл”-ийн талаар санал солилцсон юм.

 Энэхүү төсөл нь Монгол Улсын гамшгийн бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэх, гамшгийн улмаас учрах хохирлыг бууруулах ач холбогдолтой.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ