Хамтран хэрэгжүүлж буй төсөл амжилттай хэрэгжиж байна

A- A A+

НҮБ-ын Хүүхдийн сангаас Японы Засгийн газрын санхүүжилтээр Улаанбаатар хотын есөн дүүргийн үерийн эрсдэл бүхий бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах зорилготой төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

“Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төсөл хэрэгжсэнээр үерийн эрсдэлгүй бүсэд 18 ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барих, ОБЕГ-т гурван өндөр бүтээлт үерийн ус зайлуулах насос нийлүүлэх, төрийн 100 албан хаагч, эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлууд хэрэгжих юм. 

Төслийн хүрээнд үе шаттайгаар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буй. Тухайлбал НҮБ-ын Хүүхдийн Сангаас Японы Засгийн газрын санхүүжилтээр төслийн хоёрдугаар үе шатны хүрээнд гурван өндөр хүчин чадал бүхий үерийн ус зайлуулах насос нийлүүлсэн.

Харин өнөөдрийн байдлаар 40тн болон, 2,6 тн хэмжээ бүхий иж бүрэн нийт 8ш ариун цэврийн байгууламжийг нийлүүлээд байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ