Барилга, байгууламжийг хүчитгэх тухай заалтыг Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд оруулах талаар санал солилцов

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Газар хөдлөлтийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хоёрдугаар үе шатны хүрээнд барилга, байгууламжийг хүчитгэх тухай заалтыг Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд оруулах чиглэлээр хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад төслийн багийн ахлагч К.Овада, төслийн ажилтан Я.Эрдэнэбат, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж, мөн газрын тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн нар оролцсон юм.

Барилгын хүчитгэлтэй холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөө, заавар боловсруулах тус ажлын хэсэг нь газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр барилга, байгууламжийг хүчитгэх тухай заалтыг Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд оруулах талаар санал солилцсон юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Архангай аймгийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдлээ

Тус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Кубад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.