ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн хэлтсийн дарга, хурандаа С.Лхагвасүрэн 2024 оны 06 дугаар сард Боловсролын доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан юм. Тэрбээр Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн дэргэдэх Батлан хамгаалах, аюулгүй байдал судлалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд “Дайны байдлын үеийн Онцгой байдлын байгууллагын үүрэг гүйцэтгэх боломжийн судалгаа” сэдвээр хэлэлцүүлэн Боловсролын доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан юм. Онцгой байдлын албанаас төрсөн шинэхэн доктор, хурандаа С.Лхагвасүрэн, түүний эрдмийн зэрэг хамгаалсан судалгааны ажлын талаар онцлон танилцуулж байна.
Цэргийн ухааны докторын зэрэг хамгаалсан судалгааны ажилдаа “Орчин үеийн дайны байдлын хувьсал өөрчлөлт, энэ үед Онцгой байдлын байгууллагын гүйцэтгэх үүргийн талаарх онол, практикийн үндсийг тодорхойлох, түүний хүч хэрэгсэл, удирдлага, зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг, боломжийг шинжилж, тэдгээрийг цаашид боловсронгуй болгох үндсийг судлан тогтооход оршино” зорилго тавьж, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах 3 зорилт дэвшүүлж шийдвэрлэсэн.
Үүнд:
Орчин үеийн дайны хувьсал өөрчлөлт, түүний онцлогт болон гадаадын зарим улсын онцгой байдлын байгууллагын практикт шинжилгээ хийх;
Монгол улсын Онцгой байдлын байгууллагын өнөөгийн байдалд шинжилгээ хийх;
Дайны байдлын үеийн Онцгой байдлын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг, боломжийг судлан тогтоох;
Дайны байдлын үеийн Онцгой байдлын байгууллагын гүйцэтгэх үүргийн талаарх онол, практикийн үндсийг судлан агуулгыг нь тодорхойлсонд; онцгой байдлын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, хүч хэрэгслийн өнөөгийн байдалд шинжилгээ хийн онцгой байдлын байгууллагын орчин үеийн дайны байдлын үед гүйцэтгэх үүргийг тодорхойлсон нь онолын ач холбогдолтой. Энэхүү судалгааны ажлын үр дүнг практикт нэвтрүүлснээр дайны байдлын үед Онцгой байдлын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг, зэвсэглэл, цэргийн техникийн хангалт тодорхой болж, дайны байдлын үед Онцгой байдлын байгууллагын гүйцэтгэх үүрэг тодорхой болох ач холбогдолтой болно.
Орчин үеийн дайны байдлын үеийн Онцгой байдлын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, гүйцэтгэх үүргийг судлан баяжуулах, хүч хэрэгсэл, зэвсэглэл техникийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж онцгой байдлын байгууллагын орчин үеийн дайнд гүйцэтгэх үүргийг тодорхойлсонд судалгааны ажлын шинэлэг тал оршино.
Хамгаалахаар дэвшүүлж буй асуудал:
1. Орчин үеийн дайны агуулга, мөн чанар, хувьсал өөрчлөлт болон гадаадын зарим улсын онцгой байдлын байгууллагын практикт хийсэн шинжилгээний үр дүн;
2. Монгол улсын Онцгой байдлын байгууллагын өнөөгийн байдалд хийсэн шинжилгээний үр дүн;
3. Дайны байдлын үеийн Онцгой байдлын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үүрэг, боломжийг дээшлүүлэх арга замын үндэслэл.
Судалгаанаас гарсан үр дүнг үндэслэн дайны байдлын үеийн Онцгой байдлын байгууллагын үүрэг гүйцэтгэх боломжийн талаар дэвшүүлсэн санал, төрөл бүрийн хувилбаруудыг боловсруулсан бөгөөд диссертацын ажлаас бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар практикт Онцгой байдлын байгууллага, түүний удирдлагад үр дүнтэй хэрэгжих шууд авч хэрэглэх боломжтой.
Ингэснээр Онцгой байдлын байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа буюу иргэдийг хамгаалах асуудал дайн, зэвсэгт мөргөлдөөний цэргийн ажиллагаанаас илүүтэй өргөн цар хүрээ, газар орон, хүн ам, талбарыг хамарч энэ байдлаараа Улсын батлан хамгаалахад онцгой ач холбогдолтой бөгөөд ямар ч нөхцөлд үндсэн үүргээ гүйцэтгэх нь судалгаагаар тодрон гарсан бөгөөд Онцгой байдлын байгууллага нь Монгол Улсын хэмжээнд төдийгүй олон улс, бүс нутагт, Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ болзошгүй аюул, дайны байдлын үед ч үүргээ гүйцэтгэх чадамжтай байснаар Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.
2024/10/10
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/10/10
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/10/10
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.