Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлийн нэгдүгээр шатны шалгаруулалтыг хийлээ

A- A A+

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймгийн Онцгой байдлын газраас хамтран  “Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг энэ сарын 18-нд зохион байгуулах гэж байна. 

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, хурандаа Ж.Амгалангаар ахлуулсан тус хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хэсэгчилсэн бүрэлдэхүүн болон Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах нар онол, практикийн хуралд ирүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдүгээр шатны шалгаруулалтыг хийлээ. 

Онол, практикийн хуралд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачдаас нийт 15 бүтээл ирүүлсэн байна.

Шалгаруулалтын нэгдүгээр шатанд дээрх бүтээлүүдээс 8 бүтээлийг шалгаруулж, хоёрдугаар шатанд буюу 18-нд болох хурлаар шилдгүүдээ шалгаруулах юм.
 

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг судалгаа эрдэм шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлан гаргаж танилцуулах, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, орон нутгийн  хөгжлийн бодлогод тусгуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх, гамшгийн эрсдэлийг буруулах асуудлыг орон нутгийн  болон салбаруудын  хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэхэд талуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ