НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон Уур амьсгалын ногоон сангийн мэргэжилтнүүд хамтран БНСУ-ын Инчон хотын Глобал боловсрол, сургалтын төвд зохион байгуулагдсан сургалтад ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяраар ахлуулсан алба хаагчид хамрагдлаа. Тус сургалтад мөн , яам, агентлагийн мэргэжилтнүүд хамрагдаж, гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэх, түүнчлэн Уур амьсгалын ногоон сангаас санхүүжилт авах чадавхаа бэхжүүлсэн юм.
Оролцогчид гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар мэдээлэл авч, олон талт аюулыг эрт зарлан мэдээлэх системийн ололт, амжилтын талаар харилцан туршлага хуваалцлаа.
Мөн GCF Уур амьсгалын ногоон сангийн 2024-2027 оны стратегийн төлөвлөгөөнд эрт сэрэмжлүүлэх системд үзүүлэх дэмжлэг болон "Бүх нийтийг хамарсан эрт сэрэмжлүүлэг" санаачилгыг дэмжих арга хэмжээний талаарх мэдлэг, ойлголт олж авсан юм.
2024/10/08
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/10/08
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/10/08
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ