Боливи Улсад гарсан ой, хээрийн түймрийн тархалт түүхэн дээд түвшинд хүрч, онц байдал зарлаад байна

A- A A+

Боливи Улсад гурван долоо хоногийн өмнөөс тархсан ой, хээрийн түймэрт 24.7 сая акр.талбай шатаж, түүхэн дээд түвшинд хүрчээ. Тус улсын Санта Круз хот ой, хээрийн түймэрт хамгийн их хохирол амссан бөгөөд ойролцоогоор долоон сая га.талбай шатжээ.

Энэ жил тус улсад гарсан ой, хээрийн түймрийн голомтын ихэнх нь зүүн бүсийн нутгийг хамарч, түүхэн дэх хамгийн их хохирол дагуулснаар гал түймрийн улирлын дээд түвшинг давжээ. 

Тиймээс тус улсын Засгийн газраас онц байдал зарлаж, олон улсаас ой, хээрийн түймрийн эсрэг хариу арга хэмжээ авахаар тусламж хүссэн байна. Энэхүү ой, хээрийн түймрийн гамшигт үзэгдэл нь олон мянган өрх, тариаланчид, уугуул иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, тэдний ихэнх нь орон гэр, газар тариалан, амьжиргаагаа алдсанаас гадна ундны усны эх үүсвэргүй болж, дүрвэхэд хүргэжээ.


Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл нь түймрийн тархалтыг улам дордуулж байгаа талаар мэдээлжээ. Tierra Foundation төрийн бус байгууллагаас даваа гарагт гаргасан судалгааны тайланд шатсан га талбайн хэмжээ нь 19 сая хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц байна гэжээ.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 

Эх сурвалж: https://www.reuters.com/

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ