Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын тэсэрч, дэлбэрэх бодисоос хамгаалах тусгай бүлгийн дарга, дэслэгч Э.Анхбаяр Бүгд Найрамдах Армени Улсад зохион байгуулагдсан “Байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан саадаар том хэмжээний ачаа тээвэрлэх нь” сэдэвт дадлага сургалтад хамрагдлаа.

Тус сургалтыг Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага, Орос-Арменийн хүмүүнлэгийн тусламжийн төв хамтран зохион байгуулсан бөгөөд Армени, Ардчилсан Алжир, Киргиз, Ливан, Серби, Арабын Бүгд Найрамдах Египет, Малайз, Монгол, Йордан, ОХУ-ын нийт 10 офицер оролцсон юм.

Сургалт байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой аюулт үзэгдэл, ослын улмаас үүссэн нурангиас аврах ажиллагаа явуулахад механикжсан өргөгч тээврийн хэрэгсэл, өндрөөс аврах ажиллагааны багаж, хэрэгслүүд болон гар доорх багаж хэрэгслийг ашиглан том оврын хүнд жинтэй нуранги, бусад зүйлсийг хэрхэн хөдөлгөх, зөөвөрлөн холдуулах, ажиллагааны үеийн аюулгүй байдлын талаар танхим, дадлага хосолсон хэлбэрээр явагдсан. Тухайлбал механикжсан өргөгч тээврийн хэрэгсэл ашиглах боломжгүй нөхцөлд гар доорх материал болон өндрөөс аврах ажиллагааны багаж, хэрэгсэл ашиглан том хэмжээний барилгын нуранги, хад чулуу, нэрвэгдэгч зэргийг хэрхэн өргөж зөөвөрлөх талаар танхимаар олж авсан мэдлэгээ бататгах дадлага сургалтуудад оролцсон юм.

2024/10/08
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/10/08
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/10/08
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.