Хелен хар салхины улмаас амь насаа алдагсдын тоо 230-аас давж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

A- A A+

АНУ-ын Өмнөд болон Хойд Каролина мужийн зургаан хотыг  өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Хелен нэртэй хар салхи дайран өнгөрсөн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 230 иргэн амь насаа алдаад байна. 270 гаруй иргэн гэр бүлээсээ холбоо тасарсан талаар бүртгэгдсэн ба тэд гэр бүлтэйгээ холбоо тогтоожээ. Хар салхины улмаас 75 иргэн ор сураггүй болсон ба эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр буюу ням гарагт мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдэлд Хелен хар салхины гамшгийн дараах сэргээн босголтын ажиллгаанд дэмжлэг үзүүлэхээр гамшигт өртсөн хотуудад нийт 1,500 цэрэг нэмж илгээх, мөн 137 сая гаруй долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн талаар дурджээ. 


Сэргээн босгох ажиллагаа болон хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаанд нийт Холбооны онцгой байдлын алба, Үндэсний гвард болон мужийн аюулгүй байдлын хэлтэс зэрэг хүчний байгууллагын нийт 13,100 алба хаагч дайчлагдан үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын 400 сувилагч, 40 гаруй их эмч иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байгаа аж.
Өмнөд Калифорни мужид 174,000 гаруй оршин суугчид, Хойд Каролина мужид 179,000 мөн Жоржиа мужид 151,000 гаруй оршин суугчид тог цахилгаагүй хэвээр байна. 

Орчуулсан. Б.Гэрэлзаяа 

Эх сурвалж: https://abcnews.go.com/  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ