Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын түүхт 90 жилийн ойд зориулсан баярын хурал тус аймгийн “Сэлэнгийн долгио ардын дуу бүжгийн чуулга”-т болж, өнгөрсөн, одоо, ирээдүйн ололт, амжилтын талаар хуваалцлаа.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэлсэн үгэндээ "Сэлэнгэ аймагт усны осол, ой, хээрийн түймэр, барилга байгууламжийн гал, зам даваа хаагдах, авто осол, төмөр замын осол, хүн, малын гоц халдварт өвчин, уурхайн осол ихээхэн тохиолддог онцлогийг харгалзан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 3 дугаар зэрэглэлийн 19, 40, 61 дүгээр ангиудыг 2 дугаар зэрэглэлд шилжүүлж, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хүдэр, Цагааннуур суманд Эрэн хайх аврах салбар, Ерөө сумын Бугант, Мандал сумын Түнхэл тосгонд Гал түймэр унтраах, аврах ангийг Засгийн газрын тогтоолоор шинээр байгуулсан. Цаашид ч орон нутгийн салбар, нэгжийн барилга, байгууламжийг үе шаттай шинэчлэн сайжруулах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох хүнд машин механизмын парк шинэчлэл хийх, гал унтраах, аврах, хувцас хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх санхүүжилтийг шийдвэрлэж стандарттай хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд дэвшилтэт технологи бүхий өндөр хүчин чадалтай техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжээр хангах, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж алба хаагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зэрэг асуудалд онцгойлон анхаарч ажиллах болно" гэлээ.

Энэ үеэр байгууллагын түүхэн хөгжилд хувь нэмрээ оруулж, өргөсөн тангарагтаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, аймаг, орон нутгийнхаа болон хүн ардынхаа аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа үе, үеийн ажилтан, алба хаагчдад төрийн одон медаль хүртээж, салбарын шагналаар шагнаж урамшуулсан юм.
Байгууллагын түүхэн хөгжил, үе шат, аймгийн хэмжээнд тохиолдож байсан гамшиг, ослын дуудлага, аврах ажиллагаа, сургалт, дадлага болоод албанд ашиглагдаж байсан болон аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа автомашин, техник хэрэгслүүдийн онцлогийг илтгэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, сонирхууллаа.

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, сургаж, дадлагажуулах зорилтын хүрээнд аймгийн Алтанбулаг сумын Гүн нуурыг түшиглэн “Гүний усны сургалтын цогцолбор төв”-ийг байгуулж, стандартын шаардлага хангасан хүнсний зоорийг бүх салбар, анги, байгууллагад шинээр бий болгосон байна.

2024/10/05
Шинэ мэдээДээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.
2024/10/05
Шинэ мэдээНийт дуудлагын 95 нь обьектын гал түймэр, 11 нь ой, хээрийн түймэр, 4 нь шар усны үер, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/10/05
Шинэ мэдээОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газраас төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын газар, хэлтсийн орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэргэдэх ангийн штабын дарга, улсын нөөцийн ангийн захирагч, салбарын дарга, цэгийн эрхлэгч нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа.