"Цэргийн гавьяаны одон"-оор шагналаа

A- A A+

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн аравдугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа.

Онцгой байдлын газрын алба хаагчид  сүүлийн 20 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын нийт 698 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гамшгийн аюулаас 518 хүний эрдэнэт хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 10.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Түүнчлэн албанд ашиглагдаж байгаа автомашин, техник хэрэгслийн парк шинэчлэл 25 хувиар, ой, хээрийн түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж 30 хувиар, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны техник хэрэгсэл 75 хувиар тус тус нэмэгджээ.

Онцгой байдлын газар нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилтын хүрээнд олон улсын ISO 9001:2015, ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлсэн нь аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд анхдагч болсон юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ