Мэндчилгээ

A- A A+

Хууль сахиулах болон үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийг үнэнч шударгаар хамгаалах үүрэг бүхий эх оронч, хүмүүнлэг, мэргэжлийн ур чадвартай хүний нөөцийг сургаж бэлтгэх их үйлст өөрийн мэдлэг боловсрол, оюун ухаанаа дайчлан ажиллаж байгаа хүндэт эрдэмтэн, судлаачид, багш нар, шинэ үеийн түүхийг бүтээлцэж байгаа эрхэм сонсогч, суралцагч, алба хаагч та бүхэнд Дотоод хэргийн их сургууль байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Дотоодын хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль нь 2012 онд байгуулагдснаас хойш мэргэжлийн хүний нөөцийг академик түвшинд бэлтгэн Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх, алба хаагчдыг сургаж дадлагажуулах, чадвартай боловсон хүчнээр хангахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаад талархалаа илэрхийлье.

Ойн баярыг тохиолдуулан Дотоодын хэргийн их сургуульд ажиллаж ирсэн үе, үеийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, судлаачид, ажилтан, алба хаагч та бүхэн оюуны хөдөлмөрөөр цогцлоон бүтээсэн ололт амжилт, баялаг туршлагаа улам баяжуулж, шинэ зууны иргэдийг эх оронч, хөдөлмөрч, хүнлэг энэрэнгүй үзлээр сурган хүмүүжүүлж төлөвшүүлэх, мэдлэг чадвар, зөв хандлагатай боловсон хүчнийг бэлтгэх, хөгжүүлэх эрхэм үйлс тань үргэлжийн гэгээн мөртэй, бүтээл туурвил, амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Эрдмийн гэгээн өргөө эгнэгт гэрэлтэй байж, суу алдар нь мөнхөд мандан бадарч байх болтугай.


ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.