Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдийг үргэлжлүүлэх зорилгоор ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны 111-р ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж нар Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд БНФУ-ын Десотел групп компанийн ерөнхийлөгч Жером Десотелтэй уулзалт зохион байгуулж Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд "Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн талуудын урьдчилан тохиролцсон техникийн нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян айлчлалын үеэр мөн Франц Улсын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын дарга Жулион Марионтой уулзалт хийж хоёр орны ижил төрлийн байгууллагын хамтын ажиллагаа, нисдэг тэрэгний бааз шинээр байгуулах, цаашид хамтран хэрэгжүүлэх сургалт болон бусад ажил арга хэмжээний талаар санал солилцов.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагад шинээр нийлүүлэгдэх автомашины үйлдвэрлэлийн төлөвлөлт, явц болон бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөнд Онцгой байдлын байгууллагын саналыг хэрхэн тусгасан шинэ төлөвлөлт зэргийн талаар санал солилцох уулзалтад оролцлоо.

Мөн Франц улсын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын харьяа өндөр уулын бүсэд эрэн хайх аврах үйл ажиллагаа явуулдаг “Драгон 74” нисэх ангийн үйл ажиллагаа, Францын нисэх онгоц, нисдэг тэрэгний үндэсний үйлдвэрлэгч “Айрбус компани”,гал унтраах автомашин, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Десотел групп компани”, автомашин үйлдвэрлэгч “Рено трак компани”, гал унтраах тусгай зориулалтын робот үйлдвэрлэгч “Шарк Роботикс”, амсьсгалын бие даасан тоног төхөөрөмж болон бүх төрлийн хамгаалах хувцас хэрэглэл үйлдвэрлэгч “Матисек” компанийн бараа бүтээгдэхүүний үзэсэглэнг үзэж сонирхон Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад авч хэрэглэх хэрэгцээ боломжийн талаар талуудтай санал солилцсон юм.

2024/10/03
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/10/03
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/10/03
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.