Зудын гамшгийн үед авсан хор уршгийг арилгах арга хэмжээ, тэдгээрийн үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

A- A A+

НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас санхүүжүүлсэн Зудын гамшгийн үед авсан хор уршгийг арилгах арга хэмжээ, тэдгээрийн үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч ноён Тапан Мишра, Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристэ Коуасси Комлан, Хүн амын сангийн суурин төлөөлөгч, доктор Халид Шарифи болон НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлэгийн ерөнхий газар, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Монголын сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэг, Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бодлого судлалын төв зэрэг байгууллагуудаас төлөөлөгчид оролцож зудын гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээний талаарх дүгнэлт болон НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас олгосон санхүүжилтийг зарцуулсан тайлан, Олон улсын байгууллагуудаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар илтгэл хэлэлцүүлсэн юм.

 

Тухайлбал Монгол Улсын засгийн газраас Зудын гамшгийн үед авсан хариу арга хэмжээ, Онцгой байдлын хариу арга хэмжээний төв сангийн хуваарилалт зэрэг сэдвэр илтгэл хэлэлцүүлж цаашид авах арга хэмжээний чиглэлээр санал солилцлоо. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.