АНУ-ын зүүн өмнөд бүс нутгаар Хелен нэртэй хар салхи дайран өнгөрч 1000 жилд тохиолдоогүй гамшигт үзэгдэл болжээ

A- A A+

Хелен хар салхи нь өнгөрсөн ням гарагаас эхлэн АНУ-ын Флорида мужийн эргээс, зүүн өмнөд мужуудаар дамжин өнгөрөхдөө олон зуун зам, гүүр, барилга байгууламж сүйрч 133 иргэн амь насаа алдаж олон арван хүн ор сураггүй болжээ.

Энэхүү шуурганы улмаас Хойд Каролина, Өмнөд Каролина, Жоржиа, Флорида, Теннесси, Виржиниа мужуудад нийт 133 гаруй хүн амь үрэгджээ. Харилцаа холбоо тасарч, зам хаагдсаны улмаас олон мянган оршин суугчидтай холбоонд орох боломжгүйд хүрсэн бөгөөд амь үрэгдэгсдийн тоо цаашдаа нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Хойд Каролина мужийн иргэдэд тусламж үзүүлэхээр 7000 гаруй иргэн АНУ-ын Холбооны Онцгой байдлын агентлагт бүртгүүлсэн бол Үндэсний гвардаас 1000 тонн хүнс, усыг алслагдсан бүс нутгуудад нисдэг тэргээр тээвэрлэж байна гэж албаныхан мэдээлсэн байна.

Уг сүйрэлд өртсөн газар нь Шарлотт хотоос баруун тийш 100 миль (160 км) зайд орших Бат Калф хэмээх жижигхэн тосгон байсан бөгөөд цаг уурын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 1000 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй, түүхэн гамшигт үзэгдэл болж, нийт 158 тэрбум тонн хур тунадас орсон бөгөөд энэ нь хоёр жилийн хугацаанд орох хур тунадасны хэмжээ юм байна. Түүнчлэн Борд гол урьд өмнө хэзээ ч хүрч байгаагүй түвшинд хүрэн үерлэж, зам, гүүр, барилга байшингуудыг гурав хоногийн дотор урсгаж, их хэмжээний хохирол учруулсан талаар мэдээлжээ.

 

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 

Эх сурвалж: https://www.reuters.com/ 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.