Цэргийн урлагийн академитай хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Польш Улсад 2024 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд албан айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Польш Улсын Цэргийн урлагийн академи хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрт Варшав хотноо гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаар ОБЕГ, академи хоёр харилцан туршлага солилцох нөхцөл бүрдэх юм.

Цэргийн урлагийн академи (Akademia Sztuki Wojennej; AszWoj) нь Польшийн цэргийн мэргэжлийн дээд түвшний сургууль юм. Батлан ​​хамгаалах яамны шийдвэрээр Үндэсний батлан ​​хамгаалахын их сургууль (Akademia Obrony Narodowej, AON)-ийг 2016 онд Цэргийн Урлагийн академи болгон өөрчилж, бүтцийг шинэчилсэн байна.

Цэргийн Урлагийн академийн үндэс суурь 1765 онд хаан Станислав Август Пониатовски Польш-Литвийн хамтын нөхөрлөлийн орнуудын анхны улсын сургууль болох кадетуудын корпусыг байгуулснаар тавигдсан. Кадетуудын корпусыг Цэргийн дээд сургууль (1919-1946), дараа нь Үндэсний батлан ​​хамгаалахын их сургууль (1991-2016) болгон өөрчилсөн байдаг.

ASzWoj нь бакалавр, магистр, докторын зэрэг олгохын зэрэгцээ цэргийн тусгай мэргэжлийн алба хаагчдыг бэлтгэдэг. Варшав хотын зүүн захад байрлалтай тус академи нь 600 гаруй багш, ажилтан, 2400 гаруй суралцагчидтай юм байна. 

Онцгой байдлын байгууллагаас 2019 онд алба хаагчдаа сургаж эхэлсэн ба энэ хугацаанаас хойш оператив-тактик, оператив-стратеги чиглэлээр 4 офицер төгссөн бол одоо нэг офицер суралцаж байгаа юм.  

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.