Улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулж, хөгжил дэвшлийн түүхийг бичилцсэн үе үеийн ахмадууд та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн мэндийг хүргэе.
Та бүхний тулах багана нь болж, тулгын чулууг нь тавилцаж, хөгжил дэвшилд хүрэх замыг нь зассан орчин цагийн Онцгой байдлын байгууллага энэ жил 20 жилийн ойтойгоо золгож, амжилт бүтээл, алдаа оноогоо тайлагнаж, дараагийн шинэ түүхийн хуудсаа эхлүүллээ.
Хорин жилийн түүхэн хугацаанд Онцгой байдлын байгууллагын маань алба хаагчдын дундаас цэргийн дээд цолтнууд, Монгол Улсын гавьяатууд, Олон Улсын Иргэний хамгаалалтын баатарлаг үйлстнүүд төрөн гарч, хууль эрхзүйн орчны шинэчлэл хийгдэж, алба хаагчид маань даян дэлхийн энхийг сахиулах үйлс, Олон улсын аврах ажиллагаанд оролцож улсынхаа нэрийг өндөрт өргөж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг бахархан дурдахад таатай байна.
Энэ бүхэн үе үеийн удирдан манлайлагчид, ажилтан, алба хаагчид, аврагч, гал сөнөөгчдийн минь ажил үйлсийн үр дүн, ахмад үеийнхний минь зүтгэл юм.
Андгай тангарагтаа үнэнч байж, баатарлаг түүх, бахдам замналаараа үлгэрлэн дагуулсан үе үеийн удирдлага, ахмадууд та бүхэндээ болон төр улсынхаа түшиг, түмэн олныхоо нөмөр нөөлөг болсон Монголын нийт ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Онцгой байдлын байгууллагын яруу алдар эгнэгт мандан бадрах болтугай.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН
2024/10/01
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/10/01
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/10/01
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ