Дэлхийн цомын боксын тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

A- A A+

Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан дэлхийн цомын боксын тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зургаан тамирчин оролцож, хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэд боллоо.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, эрэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт нар алт, эрэгтэйчүүдийн  57 кг-ийн жинд ОУХМ Д.Ганболд, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ОУХМ Э.Мичидмаа нар мөнгө,  эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль тус тус хүртлээ.

Тус тэмцээнд 12 улсын 170 гаруй тамиричн оролцож, эмэгтэй таван жинд, эрэгтэй зургаан жинд өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид дөрөн алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медалийн болзол хангасан байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ