Өмнөд бүсийн Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүний команд штабын сургуулийн хүрээнд "Хээрийн нөхцөлд ажиллах бие бялдарын бэлтгэлжилт, бэлэн байдлыг хангах" сэдвийн хүрээнд марш тактикийн тэмцээнийг зохион байгууллаа.

Сургууль дадлагад хамрагдаж байгаа алба хаагчид 2.5 км-ын саадтай зурвас, гал түймэр унтраах, татан гаргалт, химийн зурвас, байр зүй гэсэн таван цэгт даалгавар гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвараа сорьж, шилдгүүдээ тодруулсан юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тэргүүлсэн бол Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид удааллаа.


2024/09/26
Шинэ мэдээАялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.
2024/09/26
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2024/09/26
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.