Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд Дорнод, Сүхбаатар аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшиж, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9...+14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +18...+20 градус дулаан байна.
Гал түймэр:
- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 20 дугаар хороонд агуулахаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 21:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:42 цагт хаягт очиход, 11х23 метрийн хэмжээтэй 2 давхар агуулахын 2 дугаар давхарт 7х11 метрийн хэмжээтэй өрөө дотор хураалгаатай хувцас, бөс, даавуу шатаж байсныг 02:00 цаг ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 09:01 цагт хаягт очиход, иргэн Г-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 16 дугаар хороонд айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 13:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:29 цагт хаягт очиход, иргэн Д-ийн 36 метр.кв байрны том өрөөнд угаалгын машин, хувцас, шүүгээ шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
- Увс аймаг, Улаангом сум. Чандмань багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 16:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 5,5 км замыг туулан 16:18 цагт хаягт очиход, иргэн П-ийн эзэмшлийн 3х3 хэмжээтэй амбаар шатаж байсныг 36 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 35 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 18:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 18:36 цагт очиход, иргэн Н-ийн 5 ханатай гэр, 3х3 метрийн хэмжээтэй амбаар эд хогшлын хамт, 5 метр хашаа тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 41 дүгээр хороо, Зээлийн задгайд хог шатаж байна гэсэн дуудлагыг 19:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 19:44 цагт очиход, жалганд ил задгай хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
- Дархан-Уул аймаг, Дархан сум. 15 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 19:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2,5 км замыг туулан 19:54 цагт хаягт очиход, иргэн П-ын эзэмшлийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн П/50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн газарт шүлжүүлэн өгсөн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Голын усанд осолдсон:
- Хэнтий аймаг, Батширээт сум. Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/-т 09.17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/66 настай, эрэгтэй/, зорчигч И/58 настай, эрэгтэй/ нар "Онон" голын дээд гүүрээр явж байхад гүүр нь нурж, голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд 07:50 цагт очиж, 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайргадаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн. Зорчигч И/58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 09.18-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар Онон голын 8 метрийн гүнээс "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг 09.22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн. 09.23-ны өдрийн 08:00 цагаас иргэн И/58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж Батширээт сумын гүүрнээс Биндэр сумын “Яргуй хавцал“ гэдэг газар хүртэл 40 км-т голын урсгалын дагуу завиар урсаж, 8 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 18:00 цагт түр зогсоосон. Үндэсний аврах бригадын алба хаагчид 2024.09.24-ний өдрийн 08:00 цагт эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн, анх осолдсон газраас зүүн зүгт тус аймгийн Биндэр сумын Баянгол багийн “Яргуй хавцал” гэдэг газар хүртэл голын урсгалын дагуу 40км-ийн зайд давтамжтай завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 8 метрийн гүнд 3 удаагийн давтамжтай шумбалт хийсэн. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 19:00 цагт эрлийг түр зогсоож, 2024.09.25-ны өдрийн 08:00 цагт эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон:
- Төв аймаг, Мөнгөнморьт сум: Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 244 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/-т тус сумын харьяат иргэн Н нь 4 хүний хамт самар түүж яваад 09.22-ны өдрийн 18:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 09.23-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мөнгөнморьт сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд иргэн Н /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газраас “Чигчрээний даваа” гэдэг газар хүртэл 8 км замыг мориор болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлсэн дуудлагаар Төв аймгийн Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид “Дагналтай” гэдэг газрын чиглэлд 06:00 цагт хөдөлгөөн үйлдсэн. Эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, 09.24-ний өдрийн 11:50 цагт алга болсон иргэн Н-ийг 11:25 цагт ар гэрийхэн “Дагналдай” гэдэг газраас эсэн мэнд олж эрлийн ажиллагааг зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/09/25
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/09/25
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/09/25
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ