Гэмтэл согог судлалын үндэсний төв, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас хамтран орон нутагт осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, нисдэг тэргээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад тээвэрлэн хүргэх, эмч сувилагчийг ажлын байран дээр сургаж чадавхжуулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон эмч, мэргэжилтнүүд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр хоёр талын удирдлагууд орон нутгаас өвчтөн тээвэрлэх явц, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын гадна талбайн хүртээмж, нисдэг тэрэгний зогсоолын хувьд тулгамдаж байгаа асуудлыг бодит нөхцөл байдалд тулгуурлан ярилцаж, шийдвэрлэх боломжтой арга замуудын талаар санал солилцлоо.

Тухайлбал, гамшиг ослын үед ГССҮТ рүү орон нутгаас хүнд өвчтөн тээвэрлэж ирэх, буух болон хөөрөхөд чиглэсэн нислэгийн зогсоолын стандарт талбай болон эмнэлгийн дэргэд баригдаж байгаа барилгын асуудлууд нь агаарын урсгалыг бүрэн хааж, нисдэг тэрэг буух боломжгүй болох эрсдэлтэй байгаа тул холбогдох газруудтай хамтран шийдвэрлэх арга замуудын талаар зөвлөлдлөө.
ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны явцад өвчтөн тээвэрлэх үзүүлэх сургалтыг сонирхож, нисгэгч сургах симулятор буюу дадлага сургалтад хамрагдан, осол гэмтлийн үед иргэдэд үзүүлэх яаралтай тусламж, үйл ажиллагааны нэгдмэл чанаруудын талаар мэдлэг туршлагаа нэмсэн юм.

2024/09/19
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/09/19
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/09/19
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.