Хамтын ажиллагааны талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон шинээр томилогдсон дарга Мияги Кенсукэ нарыг хүлээн авч уулзлаа.

 Хошууч генерал Г.Ариунбуян ноён Танака Шиничигийн Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”, “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл”-үүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг дурдаад, өнгөрсөн жил тохиолдсон үер, зудын гамшгийн үед Монголын ард түмэнд зориулж Японы ард түмнээс хүргүүлсэн тусламжууд болон ЖАЙКА-аас зохион байгуулдаг хүний нөөцийг чадавхжуулах урт, богино хугацааны сургалтуудад Онцгой байдлын албаны алба хаагчдыг хамрагдах боломжоор ханган, гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласанд талархал илэрхийлэв.

Мөн шинээр томилогдсон Суурин төлөөлөгчийн газрын дарга, ноён Мияги Кенсукэд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулан, хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээ илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Ноён Мияги Кенсукэ гамшгаас хамгаалах хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхийлэн ажиллахаа илэрхийлсэн бол ноён Танака Шиничи Онцгой байдлын байгууллагын хамт олон, бие бүрэлдэхүүнтэй хамтран хэрэгжүүлж байгаа төсөл амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцолсон юм.

Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд тус улсын Нагоягийн их сургуулиас ЖАЙКА, ОБЕГ болон МУИС-тай хамтран “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг Ховд аймагт амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийн II шатыг Боловсролын яамтай хамтран улс орон даяар ирэх жилээс хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ

 “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт  тус дадлага сургууль энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Хошууч Ж.Энхсайхан: Тууштай байдал, хичээл зүтгэл, хамтын хүч хамгийн чухал гэдгийг ойлгуулсан

-Хүн аливаа зүйлд тууштай, хичээл, зүтгэл гаргаж, өөрийгөө дайчилж чадвал амжилт өөрөө ирдэг. Тухайн амжилт нь хамтын хүч, гэр бүлийн хайр, хэн нэгний итгэл бас сэтгэл дээр тогтдог онцлогтой. Монгол хүн болж, Онцгой байдлын байгууллагад ажиллаж, Монгол улсын самбо, жудо, жюү жицү, кураш бөхийн холбооны гэр бүлд багтдагтаа бахархдаг хэмээн ярих Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан nematimes булангийн өнөөдрийн зочин.