“Ургац-2024” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ”Хүнсний хангамж-аюулгүй байдал” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбооноос “Ургац-2024” үзэсгэлэн худалдааг дөрөвдэх жилдээ өнөөдөр зохион байгууллаа.

Тус үзэсгэлэнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын тариаланч - ногоочин ахмад ажилтнууд оролцож, өөрсдийн тариалсан ногоо, жимс, жимсгэнэ болоод модны үр зэргийг олон нийтэд сурталчлан, худалдаа хийлээ.

Монгол цэргийн нэгдсэн холбооноос ХХАХЯ-ны Газар тариалан хүнс хөдөө аж ахуйн холбогдох газруудтай хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахмад настнуудын дунд жил бүрийн 4-5 дугаар сард хүнсний ногоо тарих арга аргачлал үрээр болон үрсэлгээгээр тарьж ургуулах, усалгаа, хамгаалалт зэрэг сэдвээр сургалтыг 2021 оноос хойш тогтмол зохион байгуулж байна. 

“Ургац” арга хэмжээний хүрээнд дөрвөн жилийн хугацаанд нийт 120 гаруй мянган тонн хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг тариалалтыг хураан авч, энэ хэмжээгээр өрхийн санхүүгийн хэрэгцээг дэмжин ажиллажээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ