Бүсчилсэн сургалтад "Эцэг эхийн зөвлөл”-ийн гишүүн 28 алба хаагч хамрагдаж байна

A- A A+

Онцгой байдлын байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулж байгаа  "Хүүхэд хамгааллын бодлого, гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт" сэдэвт бүсчилсэн сургалт Хойд бүсийн төв-Орхон аймагт эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт,  Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газрын дарга А.Наранболд нар оролцсон юм.

Бригадын генерал Б.Ууганбаяр  хэлсэн үгэндээ “Аливаа аюул гамшгаас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалахад цаг минуттай уралдан ажилладаг алба хаагчдынхаа ар гэр, үр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэхээр онцгой байдлын байгууллага “Хүүхэд хамгааллын бодлого”-ын баримт бичигтэй болсон. Үр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулахад эцэг эхийн зөвлөл санаачилгатай ажиллах хэрэгтэй. Завхан аймгийн Онцгой байдлын газар хүүхэд харах өрөө тохижуулсан бол Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар алба хаагчдынхаа хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалах гэнэтийн ослын даатгалд хамруулах ажлыг зохион байгуулсан байна. Цаашид газар нэгж бүр энэ жишгээр хүүхэд харах өрөөг тохижуулж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо. 

Хоёр өдрийн турш үргэлжлэх тус сургалтад Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын “Эцэг эхнийн зөвлөл”-ийн гишүүн 28 алба хаагч хамрагдаж байна. 

Сургалт хүүхэд хамгааллын бодлого, гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд явагдах бөгөөд “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын зочин багш нар мэдээлэл өгч байна.

Мөн  Онцгой байдлын байгууллагын “Хүүхэд хамгааллын бодлого”-ын хүрээнд эцэг эхийн зөвлөлийн ажиллах журам цаашдын зорилтын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, гамшиг онцгой байдлын үеийн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний мэдлэгээр алба хаагчдыг чадавхжуулах юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.