Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хойд хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгороор +7...+12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +20...+22 градус дулаан байна
Төлөв байдал: 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 18-нд зарим газраар, 19-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны гадна хогийн цэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дундговь аймаг, Сайнцагаан сум байр шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 18:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х28 метрийн хэмжээтэй ажилчдын амралтын байрны баруун урд талын хана болон дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Ойн түймэр:
Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум Мунгараг багийн “Сар гэрийн гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ www.icc.mn сайтад ойн гал түймрийн цэг илэрснийг 08.26-ны өдрийн 16:20 цагт ГТТГ-аас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбар, Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар ажиллаж, 09.15-ны өдрийн 15:25 цагт ойн гал түймрийг цурамд оруулж, 09.16-ны өдрийн 10:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 225 га талбай өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/09/17
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/09/17
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/09/17
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.