Дотоод хэргийн их сургуулиас зохион байгуулж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын сэтгэл зүйчдийн нэгдсэн сургалт, зөвлөгөөн хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Зөвлөгөөнд 250 орчим сэтгэлзүйч хамрагдаж,
салбарын сэтгэл зүйчдийн үйл ажиллагаа, ажлын онцлог, тулгамдаж байгаа асуудлыг хөндөн хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж байгаа юм.
Энэ үеэр ХЗДХЯ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж байгаа "Монгол Улсын хууль сахиулах ажиллагаан дахь хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь" төслийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн ажлын хэсгээс бэлтгэн боловсруулсан “Хууль сахиулах байгууллагын сэтгэл зүйчдэд зориулсан гарын авлага”-ыг танилцуулж, албан хэрэгцээнд зориулан сэтгэл зүйчдэд гардуулан өглөө.

Зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оролцож хэлсэн үгэндээ “Монгол Улсад эрэлттэй байгаа мэргэжлийн жагсаалтад орсон сэтгэл зүйчдийг төрийн тусгай албанд анхлан томилж ажиллуулж эхэлсэн хугацаа богино хэдий ч хууль сахиулах салбарын сэтгэл зүйчдийн зүгээс олон төрлийн судалгаа шинжилгээний ажил, арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Үүний нэг илрэл нь энэхүү төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллагын 250 гаруй сэтгэл зүйчдийг хамруулсан сэтгэл зүйчдийн нэгдсэн зөвлөгөөн юм. Энэхүү зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг та бүхэн ажил, үйлчилгээндээ хэрэгжүүлэн, улс орны аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг иргэнийг бэлтгэх үйлсэд бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна” гэлээ.

2024/09/13
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/09/13
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/09/13
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ