Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +10…+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи зүүн өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
Гал түймэр:
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 29 дүгээр хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 10:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 10:58 цагт очиход иргэн Ж-ын “Альфард” загварын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
- Сэлэнгэ аймаг, Мандал сум. Хэрх багт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, сумын төвөөс урд зүгт 7 км-т/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 16:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид очиход, иргэн Д-ын “Портер” загварын автомашин дээр ачиж явсан 1 тн задгай өвс шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.
- Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 2 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 16:59 цагт очиход эзэнгүй 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 15 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 17:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 17:17 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 9 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 19:56 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 20:12 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 7 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 01:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 01:27 цагт очиход Т-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/09/12
Шинэ мэдээ“Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
2024/09/12
Шинэ мэдээОн гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.
2024/09/12
Шинэ мэдээДээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.