“Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээл хүлээн авна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг олон улсын стандарт цувралын (International Standard Serial Number) ISSN2790-1181, eISSN2790-119X) дугаартай “Гамшиг судлал, Инновац” онол, аргазүйн сэтгүүлийн 2024 оны жилийн эцсийн дугаарт эрдэмтэн, судлаач, докторант, магистрант болон төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагч та бүхнийг бүтээл ирүүлэхийг урьж байна.

Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна. Сэтгүүлийн журмыг pdf үзэх боломжтой. 

Бүтээлийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл nidr-journal@nema.gov.mn  хаягаар хүлээн авна. Утас: 51-263543

Сэтгүүлийн зөвлөл

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.