ОХУ-ын аврагчидтай хамтарсан дадлага сургалтыг зохион байгуулж байна

A- A A+

ОХУ-ын Онцгой байдлын яамны Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас шумбагчдыг бэлтгэх, шүхэргүй десантаар буух сургалтыг Хөвсгөл аймагт зохион байгуулж байна.

Энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх тус сургалт Ханх, Хатгал, Цагааннуур суманд зохион байгуулагдах бөгөөд Онцгой байдлын байгууллагаас 50 гаруй, Байгалийн эрэн хайх, аврах отрядоос 11 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, дүрэм, журам, сургалт зохион байгуулах аргачлал, уснаас аврах ажиллагаанд ашиглагдах багаж хэрэгслийн үүрэг зориулалт, аюулгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, чөлөөт шумбалтын техникүүд, хүчилтөрөгчийн хуваарилалт зарцуулалтын арга зүй, Анхны тусламжийн тусгай хэрэгсэлтэй ажиллах арга зүй, живсэн нэрвэгдэгчийг аврах анхны тусламж үзүүлэх сэдвийн хүрээнд дунд, гүнзгий гэсэн хоёр шатлалаар танхим, дадлага хосолсон хэлбэрээр явагдаж байна.  

Энэ жилийн сургалт дадлага нь хамгийн олон бүрэлдэхүүнтэйгээр гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ