Чуулга уулзалтын хэлэлцүүлэгт амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшуулав

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний чуулга уулзалтад оролцсон Онцгой байдлын байгууллагын алба хаагчдаа хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан бүлгийн хэлэлцүүлэгт амжилттай оролцсон зарим алба хаагчдад “Онцгой байдлын албаны төлөө-1,2,3” дугаар зэргийн тэмдгээр шагнаж, урамшуулав.

Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын хэмжээнд алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх хүрээнд шат дараалсан арга хэмжээг зохион байгуулж байна. Цаашид ч үргэлжилнэ гэдгийг дуулгахад таатай байна. Мэргэжлийн хувьд ахиж дэвших, ажиллах орчин нөхцлийг сайжруулах хүрээнд гээд бүх төрлөөр тулгамдаж байгаа асуудлыг хүлээн авч ажиллах болно. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачлагаар анх удаагаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний чуулга уулзалтад оролцож, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж, шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд амжилттай оролцсон бүх алба хаагчдад дахин баяр хүргэе. Та бүхнийхээ ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ