Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн орчин, алба хаагчдын нийгмийн баталгаа нэмэгдэж байна

A- A A+

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нар оролцож, чуулганд оролцогчдод амжилт хүслээ.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ  “Ахлагч нар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үндсэн хүч болж, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөөх үүргээ нэр төртэй биелүүлж байна.  Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн тусгай албаны нэр хүндийг өндөрт өргөн, ахлагчийн манлайллыг ямагт дээдлэх, мэргэшсэн, төрийн чадварлаг тусгай албыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж захиж, тулгамдсан, шийдлээ хүлээж байгаа асуудал цөөнгүй байгааг хэлж, сайд, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө"

Чуулга, уулзалтад 20 мянга гаруй ахлагчийн төлөөлөл болсон 1000 гаруй ахлагч биечлэн болон цахимаар оролцож байна.  Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний мотобуудлагын 500 орчим ахлагч цахимаар оролцлоо.

Харин Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ "Монгол Улсын зэвсэгт хүчний гол цөмийг үеийн үед бүрдүүлж, өнөөгийн нийт бие бүрэлдэхүүний 72 хувийг эзэлдэг ахлагч нарын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх чиглэлд төр засгийн зүгээс онцгой анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон, энэ өдрүүдэд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтыг бүсчлэн зохион байгуулж байна.

Аливаа болзошгүй аюул занал, гэнэтийн эрсдэл, гамшиг осол, улс орон, ард иргэдэд тулгарсан бэрхшээл, хүндрэлийн өөдөөс сөрөн зогсож, байнгын бэлэн байдалд байдаг ахлагч нарыг мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагаа тогтмол ахиулан алба гүйцэтгэх бүхий л таатай боломжоор бүрэн хангах нь төрийн үүрэг юм.

Ахлагч бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шат дараатайгаар шийдэх зорилтын хүрээнд цалин, хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож, цалингийн шатлалыг хоёр зэрэглэлээр нэмэгдүүллээ" хэмээн онцоллоо.

 

Төлөөлөгчид чуулга уулзалт угтаж хийсэн ажил, арга хэмжээний дүн, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын хөгжил ба манлайлал” сэдэвт илтгэл сонсож, хэлэлцсэн юм.

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2023 оныг “Залуу офицеруудын манлайллын жил”, 2024 оныг “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын  ахлагч нарын жил” болгон зарласан. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил өмнөх жилүүдээс хоёр дахин өссөн байна.

Өнгөрсөн гурван жилд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн орчин, алба хаагчдын нийгмийн баталгаа нэмгэдсэн байна.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Малчин өрхийн хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, анхаарах асуудлын талаар санал солилцов

Түүнчлэн зарим сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ өвөлд хүндрэлтэй орсон 8 аймгийн малчин өрхөөр орж, МУЗН-ийн өрхийн хэрэгцээнд шаардлагатай хүнсний багцыг хүргэсэн юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь насыг авран хамгаалав

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1568 хүний амь нас, 303 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.