"Ахлагчийн жил"-ийн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд "Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч" уралдааныг зохион байгуулж, чуулга уулзалтын үеэр олон нийтэд танилцууллаа.

Уралдаанд нийт 30 орчим алба хаагчийн бүтээл дэлгэгдсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагаас нийт 8 бүтээл оролцлоо. Албаны онцлог, ажил, мэргэжлийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэх, гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэх нөхцлийг нэмэгдүүлэх хүрээнд алба хаагчид шинийг санаачлан, бүтээлээ хийсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан нар чуулганы арга хэмжээнд оролцох үеэрээ алба хаагчдын бүтээлүүдтэй танилцлаа.

2024/09/06
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/09/06
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/09/06
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ