С.Амарсайхан: Ахлагч бүрэлдэхүүн бол ард, иргэдийн амар тайвны баталгаа болж байдаг гол хүч билээ

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт энэ сарын 5-6-ны өдрүүдэд болж байна.

Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Завхан аймагт зохион байгуулж байгаа Баруун бүсийн ахлагч нарын чуулга уулзалтад Монгол Улсын Шадар С.Амарсайхан оролцлоо.

Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгуудын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаа төлөөлөн оролцож байгаа 200 гаруй ахлагчид баяр хүргэж, амжилт хүслээ.

Тэрбээр “Ахлагч бүрэлдэхүүн бол Монгол Улсын бүрэн эрхт, аюулгүй байдлыг баталгаажуулахын зэрэгцээ ард иргэдийнхээ амар тайван байдлын баталгаа болж байдаг гол хүч билээ. Төр засгийн зүгээс цэргийн алба хаагчид, хууль сахиулагчид, төрийн тусгай албаны албан хаагчдын ур чадварыг дээшлүүлж, мэргэжлийн бэлтгэлийг сайжруулан, тэдний ажиллах нөхцөл бололцоо, амьдралын баталгааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улс орныхоо эдийн засгийн чадамжийг бататган хөгжүүлэх алхмуудлыг Бүсчилсэн хөгжлийн бодлоготой нягт уялдуулахыг зорьж байна. Бид зөвхөн бүс орон нутгийн хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд ч идэвхтэй хамтран ажиллагаа өргөжүүлэх ёстой. Гадаад харилцаагаа бэхжүүлж, бусад улс орнуудын туршлагаас суралцаж, стратегийн чадамжаа сайжруулан, гаднын орнуудад өрнөж буй үйл явдлуудыг бодитоор харж, ажиглаж, судлан мэдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөж байх ёстой. Энэ бүхэн олон улсын нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтөд хийж буй нарийн дүн шинжилгээ, стратегийн төлөвлөлтөө тогтмол тодотгож, сайжруулахаас эхэлнэ” гэдгийг онцоллоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.