Эрдэм шинжилгээний бүтээлийн үндэсний уралдаанд оролцохыг урьж байна

A- A A+

 Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга-2” сэдэвт онол, практикийн ач холбогдол бүхий эрдэм шинжилгээний бүтээлийн үндэсний уралдааныг зохион байгуулах гэж байна.

Эрдэм шинжилгээний бүтээлийн үндэсний уралдаанд эрдэмтэн, судлаач, судлаачдын баг, их, дээд сургуулийн оюутнууд, тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд оролцох юм. 

 Бүтээлийг 2024 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл nema.dri.mn@gmail.com цахим хаягаар хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэх боломжтой. Холбоо барих утас: 99039012, 80180990, 51-263543. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ