Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Төв, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. +20...+22 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 6 дугаар хорооны задгай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 07:05 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн "Тоёота приус-41" загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг байшин шатаж байна дуудлагыг 08.22-ны өдрийн 18:26 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 10х11 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн яндангийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Баянхонгор аймаг, Бууцагаан сум Тэмээт баг /сумын төвөөс урд зүгт 3 км/ амбаар шатаж байна дуудлагыг 08.23-ны өдрийн 06:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол.
Хөвсгөл аймаг, Галт сум Нүхт багийн “Нарийн хуурай” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 182 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/Бага насны хүүхэд явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 20:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид М/8 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.22-ны өдрийн 07:37 цагт тус багийн “Хоёр хясаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.
Өвөрхангай аймаг, Тарагт сум Алтан тал багийн “Сантын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ Суудлын автомашин "Онги" голын усанд суусан тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 07:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид очиж, иргэн О-ийн ”Тоёота приус-41” загварын суудлын автомашин “Онги” голын усанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/08/23
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/08/23
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/08/23
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.