Хос спортын мастер хосгүй амжилтын эзэн

A- A A+

 

“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт ОБЕГ-ын Гамшгийн, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан оператор, ахлах ахлагч Цогтгэрэлийн Сарантуяа оролцож байна. Тэрбээр Баянхонгор аймагт төрж өссөн. Айлын бага охин, ээж, нөхрийн хамт амьдардаг. Онцгой байдлын байгууллагад зургаа дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Анх 2018 онд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангид дуудлага хүлээн авагчаар томилогдон, 2021 онд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид Шуурхай удирдлагын оператор, 2022 оноос ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан оператороор ажиллаж байна. Түүний хань мөн Онцгой байдлын албанд гэр бүлээрээ үүрэг гүйцэтгэж байна.

-Арван жилийн сурагч байхаасаа буюу 13 настайгаасаа анх сагсан бөмбөгийн спортод “дурлан” 12 дахь жилдээ хичээллэж байна. Улмаар 2016 оноос гандболлын спортыг сонирхон, давхар хоббигоо болгосон. Багын хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, хурдан шаламгай хүүхэд байсан нь эдгээр спортоор хичээллэх гүүр болж, улмаар төрсөн ахын санал болгосноор сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлжээ.

-Чөлөөт цаг гарвал ахтайгаа хамт гадаа талбайд бөмбөг “хөөдөг” байсан түүний хувьд хоёр алхамт, шидэлт, залалт гээд бүгдийг сурсан байна. Тиймээс  ч сургуулийнхаа шигшээ багт орж, 2012 онд насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн түүний хамгийн анхны амжилтыг авчирчээ. Өөрөөсөө тав, зургаан насны зөрүүтэй эгч нартай хамт тоглож, хүрэл медаль хүртсэн нь цаашдын зорилгыг тодорхойлжээ.

-Энэ хугацаанд сагсан бөмбөгийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс таван алт, шилдэг тоглогчоор хоёр удаа шалгарсан бол  улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж,  шилдэг тоглогчоор хоёр удаа тодорч, улмаар 2021 онд спортын мастер цол хүртжээ.

-Харин гандболын төрлөөр улсын аварга шалгаруулах тэмцээнээс зургаан алт, гурван мөнгө, хоёр хүрэл медалийн эзэн болж, шилдэг тоглогчоор нэг удаа тодорч,  улсын шигшээ багт хоёр удаа шалгарсан амжилтыг үзүүлснээр 2019 онд спортын мастер цол хүртсэн байна. Энэхүү хоёр спортыг хослуулан нийт 160 орчим медалийг энгэртээ гялалзуулж, амжилтын буухиагаа үргэлжүүлж байна.

 

- Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж, дөрвөн сар үргэлжилсэн “М хөгжлийн” лигийн тэмцээний үеэр ээлийн үүргээ гүйцэтгээд долоо хоногт хоёр удаа бэлтгэл хийдэг байж. Тус тэмцээнээс багийн дүнгээр дэд байр эзэлж, улирлын шилдэг 6 тоглогч болсон.  Түүнчлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын тэмцээнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн тогтмол амжилттай оролцдог алба хаагчдын нэг юм.

-Сагсан бөмбөг, гандболлын спорт нь хувь хүний төлөвшил, тэсвэр тэвчээр, бие бялдрын хөгжил, хариуцлага, үнэнч, тууштай, удирдах, өрсөлдөх чадвар, багаар ажиллах чадваруудыг эзэмшүүлдэг олон ач холбогдолтой. Түүнчлэн бусад төрлийн спортоор хичээллэхэд хөрвөх боломжтой байдаг. Гандболлын спорт манай улсад хөгжөөгүй болохоор дасгал, сургуулилт хийх газар ховор байдаг. Харин сагсан бөмбөгийн спортоор хичээллэх боломж хаа сайгүй байгаа. Тиймээс хүн бүр өөрийнхөө зорьсон, мөрөөдсөн спортоороо хичээллэж, олон давуу талыг  мэдрээсэй хэмээн тэрбээр зөвлөснийг эцэст нь онцолж байна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.