Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ  аймгуудад бороо орсон. Бусад нугтгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, +19...+21 градус дулаан байна.

Төлөв байдал:  23-нд төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг  13 дугаар хороо шинээр баригдаж байгаа барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 14:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг  очиход  зоорины давхарт, хураалгаатай байсан барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймаг, Даланзадгад сум Чандмань багийн “Гурвансайхан” хороололын 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 15:53 цагт хүлээг авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Дархан-Уул аймаг, Дархан сум 12 дугаар багийн “Задгай-д  Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 21:35 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар  ангийн  алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Пажеро” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хорооны “Туул” голын усанд 1 эмэгтэй хүн живсэн тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 09:50 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж  иргэн Б / 73 настай, эмэгтэй/-ийн цогцсыг 10:10 цагт уснаас гарган тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Өвөрхангай аймаг, Хужирт сум Бэрхт багийн "Араг бүүдгэр" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т / “Цухал”-ын голын усанд суудлын автрмашин суусан тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 22:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас Улаанбаатар хотын чиглэлд 7 зорчигчтой зорчиж явсан иргэн С-ийн  “Харриер” загварын суудлын авьмашин усанд суусан байсныг  татан гаргасан.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 2 дугаар багийн 1, 2, 3 дугаар гудамж  “Хэрлэн” гол эргээ хальж үерлэсний улмаас  нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн байшин, гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн алба хаагчид, Нийтийн аж ахуйн газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын  ажилтнууд ажиллаж 15 айл өрхийн 12 байшин, 3 гэрийн эд хогшилыг зөөвөрлөж, 43 иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

 “Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр болоод хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшиг, ослын нөхцөл байдалтай танилцлаа

Он гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. 

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.