“Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” уралдаанд алба хаагчдын найман бүтээл оролцлоо

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтыг ирэх есдүгээр сард зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний дунд “Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” уралдааныг зохион байгууллаа.

Тус уралдаанд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн техникч, ахлах ахлагч Э.Байгалмаа, нярав, ахлах ахлагч Д.Пагмадулам нар “Мөнгөн усны ослын голомтод ажиллах иж бүрдэл”, НОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги “Зам гарц чөлөөлөх автомашин зөөвөрлөн холдуулагч”, Говьсүмбэр аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Д.Жамбалсүрэн “Хамгаалалтын тусгай зориулалтын хувцас хэрэгслийг түргэн хатаах төхөөрөмж”, Дархан-Уул аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Дөлгөөн “Хийгээр хоолой шалгах төхөөрөмж”, мөн газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Рысбек “Автомашины гал түймрийг унтраах зориулалттай Below-R хошуу”, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч М.Гансүрэн, жолооч, дэд ахлагч Ц.Батхишиг нар “Өвсний гал унтраах хошуу”, “Хорио цээрийн үед автомашин ариутгах зөөврийн хошуу”, “Завины сэнсний хамгаалалт, мотор зөөвөрлөх хэрэгсэл” бүтээлүүдээр тус тус оролцлоо.

Уралдаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нар 30 гаруй бүтээлийг ирүүлж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүгнэж байгаагийн зэрэгцээ ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд үзэж сонирхсон юм.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтын үеэр энэхүү уралдаанд оролцсон ахлагч нарын шинэ санаачилга, шилдэг бүтээлүүдийн шагналыг гардуулж, олон нийтэд сурталчлан таниулна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.