Шүхрийн спортын түүхэнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 жилийн дараа хос мөнгөн медаль хүртлээ

A- A A+

ОХУ-ын Чита хотноо зохион байгуулагдсан Глазова Н.Е. нэрэмжит цомын аварга шалгаруулах Байгаль нуур орчмын тэмцээнд  ОБЕГ-ын  харьяа Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, Агаарын ажиллагааны мэргэжилтэн, нисэн ажиглагч, ахлах дэслэгч Б.Ууганбаяраар ахлуулсан алба хаагчид амжилттай оролцлоо. 

Тодруулбал,  Агаарын ажиллагааны салбарын Шүхэр, шүхрийн дагалдах хэрэгслийн техникч, ахлах дэслэгч Б.Болд цэгт онолтын төрөлд 0.6, 0.3, 0.18 гишгэсэн амжилтаар Шүхрийн спортын дэд мастерын болзол хангалаа.

Мөн салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, ахлах дэслэгч Б.Тэлмэн цэгт онолтын төрөлд хувийн амжилтаар дэд байр эзэлсэн юм.

Харин багийн амжилтаар ахлах дэслэгч Б.Болд, ахлах дэслэгч Б.Тэлмэн, ахлах ахлагч С.Буянтүмэн нар дэд байрт шалгарсан бол ахлах дэслэгч Б.Тэлмэн хос мөнгөн медаль хүртлээ.  Ингэснээр шүхрийн спортын түүхэнд 30 гаруй жилийн дараа гадаад улс оронд зохион байгуулагдсан тэмцээнээс медаль авсан түүхэн үйл явдал болж байна. 


Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д. Намсрай хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Энэ сарын 16-17-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд Орос-Монгол хоёр улсын нийт 58 шүхэрчин-тамирчин, багийн төрөлд 16 баг оролцсон байна. 
 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ