Өнгөрсөн хоногт: Архангай, Завхан, Орхон, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч, +24...+26 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
Гал түймэр:
Өмнөговь аймаг, Даланзадгад сум 4 дүгээр баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 11:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 13:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-н 12х21 метрийн хэмжээтэй байшингийн урд талын гаднах дулаалгын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймаг, Өлгий сум Ногоон багийн 4 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 17:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дундговь аймаг, Сайнцагаан сум Мандал багийн Мандалын 13 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 3х6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол.
Баян-Өлгий аймаг, Бугат сум Хатуу багийн “Хатуугийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 40 км, сумын төвөөс урд зүгт 15 км/ 3 зорчигчтой ачааны автомашин "Хатуугийн гол"-ын усанд суусан тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-н “Зил-130” загварын өвс тээвэрлэж явсан ачааны автомашин “Хатуугийн гол”-ын усанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан.
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 5 дугаар багийн “Хүхээгийн гол” гэдэг газар 4 зорчигчтой суудлын автомашинтай “Хүхээгийн гол”-ын усанд суусан тухай дуудлагыг 08.20-ны 22:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Г-ийн “Лексус RX450H” загварын 4 зорчигчтой суудлын автомашин “Хүхээгийн гол”-ын усанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/08/21
Шинэ мэдээ“Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
2024/08/21
Шинэ мэдээОн гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.
2024/08/21
Шинэ мэдээДээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.