Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачлагаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын хог бохирдлыг цэвэрлэх зорилгоор тус нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа гуравдахь жилдээ “Марааны булан”-д энэ оны долдугаар сарын 15-наас эхлэн зохион байгуулагдаж байна.
Татан гаргах ажиллагааны явцтай ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, БОУАӨЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, мөн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, ШУТИС-ийн захирал, доктор (Ph.D) профессор Т.Намнан, ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан нар танилцлаа.
.jpeg)
Геомастер компанийн хайгуул, судалгааны баг энэ оны зургаадугаар сараас эхлэн тусгай зориулалтын хайгуулын “NEMOSENS” багажаар Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн эрэн хайх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Харин татан гаргах ажиллагааг зохион байгуулж байгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ЗХЖШ-аас хурандаа М.Батболд нараар ахлуулсан ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, 113, 115, 119, 123 дугаар анги, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид нийт гурван техник хэрэгслийг татан гаргаад байна.
Алба хаагчид эдгээр автомашинуудыг 50-171 метрийн гүнээс 31-62 цаг ажилллаж, татан гаргасан юм.
2024/08/18
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/08/18
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/08/18
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ