Хятадын Улаан Загалмай Нийгэмлэгээс Хятадын Улаан Загалмай сургалтын төвтэй хамтран зохион байгуулж байгаа “Хөгжиж буй улс орнуудын гамшгийн дараах сэргээн босгох чадавхыг бэхжүүлэх" нь сэдэвт сургалтад ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах-09 дүгээр ангийн алба хаагчид оролцлоо.

Алба хаагчид тус улсын Улаан Загалмай хорооны үйл ажиллагаатай танилцаж, гамшгийн үед нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, гамшгийн дараах сэргээн босголт, Хятадын олон нийт, сайн дурын байгууллагуудын гамшгийн үеийн оролцоо чиглэлээр танхимын сургалтад хамрагдсан юм.
.jpg)
Энэ хүрээнд БНХАУ-ын Сычуан мужид 2008 онд тохиолдсон газар хөдлөлтөд өртсөн Шиан хотын эмнэлэг, сургуулийн барилгын гамшгийн дараах сэргээн босголттой танилцлаа. БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан тус сургалт энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилсэн юм.
2024/08/16
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/08/16
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/08/16
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ